enmn

Жендэрийн мэдрэмжтэй ногоон санхүүжилтийг дэмжих нь

ЕСБХБ-ны ГЕФФ Монгол хөтөлбөрөөс 2022 онд хийгдсэн Жендэрийн суурь үнэлгээний гол үр дүнг энэхүү инфографикт нэгтгэн толилуулж байна. Инфографикт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө,  эмэгтэйчүүдэд тулгарч буй санхүүжилт, мэдээлэл болон шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийн хязгаарлалтууд, мөн эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалд дасан зохицсон технологид хөрөнгө оруулах эмэгтэй бизнес эрхлэгчдийн эрмэлзэл, ногоон санхүүжилт авах боломжуудыг дүрслэн гаргасан болно. ГЕФФ Монгол хөтөлбөр нь түнш санхүүгийн байгууллагуудтайгаа хамтран ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих замаар Монгол Улсын ногоон эдийн засгийн шилжилтэд хувь нэмрээ оруулж байна.