enmn

Эмэгтэйчүүд ба ногоон санхүүжилтийн хүртээмж - саадыг даван туулах нь

ГЕФФ Монгол хөтөлбөрийн Маркетинг, жендэрийн зөвлөх Л.Номин МҮОНРТ-ийн Хөх тэнгэр радиогийн подкастад оролцон уг хөтөлбөрөөс хийсэн Жендэрийн суурь үнэлгээний гол үр дүнг танилцууллаа. Тэрээр уур амьсгалын санхүүжилт дэх жендэрийн ялгаа болон эмэгтэй  бизнесүүдэд тулгарч буй гол саад бэрхшээлүүдийг онцлон дурдлаа. Уур амьсгалын өөрчлөлт болон түүнд дасан зохицох талаарх эмэгтэйчүүдийн мэдлэг өндөр хэдий ч жендэрийн хэвшмэл ойлголт, шийдвэр гаргах эрх мэдлийн тэгш бус байдал, мөн зээл авахад хамтран зээлдэгчтэй байх, өндөр барьцаа хөрөнгийн шаардлага тавих зэрэг нь эмэгтэйчүүдэд саад бэрхшээл болдгийг онцлон дурдлаа. Иймээс ГЕФФ Монгол хөтөлбөр нь ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, жендэрт мэдрэмжтэй ногоон санхүүжилтийг түнш санхүүгийн байгууллагуудынхаа хамтаар дэмжин ажиллаж байгаа тухай танилцууллаа. 2025 оны эцсийн байдлаар ГЕФФ Монгол хөтөлбөрийн зээлийн 40 орчим хувь нь эмэгтэйчүүдийн бизнесүүдэд, нийт зээлийн ойролцоогоор гуравны хоёр нь жижиг, дунд үйлдвэрүүдэд олгогдсон байна.

Подкаст үзэх холбоос:https://www.youtube.com/watch?v=waAY3XszYxk&t=7s