enmn

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), Уур амьсгалын ногоон сан (УАНС)-аас хамтран Монголын аж ахуйн нэгжүүдэд ногоон уур амьсгалын санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр боллоо

2020 оны аравдугаар сарын 21, Улаанбаатар хот

        Европын cэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), Уур амьсгалын ногоон сан (УАНС) Монгол улсын хамгийн том санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч ХасЛизинг компанитай хамтран 4 сая ам.долларын зээлийг жижиг бизнес эрхлэгчдэд олгосноор илүү эрчим хүчний хэмнэлттэй, үр дүнтэй бизнесийг бий болгох  шинэ боломжууд бүрдэж байна.

ЕСБХБ-наас 3 сая долларын хөнгөлөлттэй санхүүжилт, Ногоон уур амьсгалын сангаас 1 сая ам.долларын хамтарсан санхүүжилттэй  энэхүү зээлийг ЕСБХБ-ны Монгол дахь ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төслийн хүрээнд хэрэгжүүлнэ.

ХасЛизинг нь ГЕФФ Mонгол төсөлтэй хамтарсан анхны лизингийн компани бөгөөд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд эрчим хүч, усны нөөцийн ашиглалтыг сайжруулах өндөр гүйцэтгэлтэй технологид хөрөнгө оруулах санхүүгийн түрээсийг санал болгоно.

Тус санхүүгийн түрээсд эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэлийн техник хэрэгсэл, хөдөө аж ахуйн усжуулалт, борооны ус хураах төхөөрөмж зэрэг технологийн хөрөнгө оруулалтууд хамаарна. Төслийн үр шим хүртэгчид ногоон технологи сонголтын  тусламжтайгаар уур амьсгалд ээлтэй технологийг сонгох  мөн Японы УАНС-ийн зөвлөх багаас техникийн туслалцаа авах боломжтой.

ГЕФФ-Монгол нь эрэгтэй, эмэгтэй жендерийн тэгш байдлыг харгалзан ногоон технологийн зээлийн санхүүжүүлтийг олгоно.

ЕСБХБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж байсан Тогтвортой эрчим хүчний санхүүгийн үйлчилгээний амжилтын хүрээнд 35 гаруй эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчний үр ашигтай жижиг бизнесд 20 сая гаруй ам долларын санхүүжүүлтийг олгосон.

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол дахь салбарын дэд захирал Ханнес Такакс: “ЕСБХБ анх удаагаа уур амьсгалыг бууруулах, тэсвэрлэх чадварыг сайжруулах төслүүдэд зориулж санхүүгийн түрээсийн зээлийг Монгол Улсын жижиг бизнес эрхлэгчдэд нээлттэй болгож байна. Санхүүгийн түрээсийн хүртээмжийг өргөжүүлэх, мөн санхүүгийн түрээсийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх нь тухайн орны Банкны салбарын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Энэхүү стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд санхүүгийн түрээсийн олон жилийн мэргэшсэн туршлагатай ХасЛизинг компанитай хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна”.

ЕСБХБанк нь ГЕФФ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 27 орны 140 гаруй санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 160,000 үйлчлүүлэгчдэд 4.2 тэрбум еврогийн санхүүжилтийг олгосон байна. Эдгээр төслүүд нь жилд CO2 ялгаруулалтыг 8.6 сая тонноор буурууласан байна.

Уур амьсгалын ногоон сан (УАНС), Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны хамтын ажиллагааны хүрээнд УАНС нь ЕСБХБ-наас хэрэгжүүлсэн долоон хөтөлбөрийг 1.08 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж,  2.7 тэрбум гаруй долларын санхүүжилтийг хамтран олгосон байна. УАНС нь хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах хүчин чармайлтад дэмжлэг үзүүлдэг дэлхийн хамгийн том уур амьсгалын сан юм.

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) нь хувийн хэвшлийг хөгжүүлэх, дэд бүтцийн сайжруулалтыг дэмжих замаар Монгол улсад олон талт эдийн засгийг бий болгох, туслах зорилгоор ажилладаг. Банк нь 2006 оноос хойш тус улсад 113 төсөлд 1.8 тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийсэн.