enmn

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) жендэрт нийцсэн уур амьсгалын санхүүжилтийг Монгол улсад бий болголлоо

2023 оны гуравдугаар сарын 02, Улаанбаатар хот

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ хөтөлбөр (ГЕФФ)-ийн хүрээнд 2022 онд хийгдсэн Уур амьсгалын санхүүжилт ба жендэрийн үндэсний судалгааны үр дүнгээ танилцуулж, уур амьсгалын ногоон санхүүжилтийг монголын эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгох талаар хэлэлцэх үндэсний олон талт уулзалтыг энэ оны 3 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Чанар болон тоон аргыг ашигласан уг судалгаа нь санхүү болоод бизнесийн салбарын чадавхиа бэхжүүлэхэд эмэгтэйчүүд эрсдэлтэй зээлдэгч гэсэн ойлголт, барьцаа хөрөнгийн шаардлага гэх мэт одоогийн эрэлт, нийлүүлэлтийн саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаарх зөвлөмжийг гаргалаа. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тулгарч буй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тэдний тус тусын хэрэгцээ шаардлага, ногоон технологийн ашиг тусийн мэдлэг, жендэрт нийцсэн уур амьсгалын санхүүжилт, зорилтот дэмжлэг, мөн маркетингийн стратегийн талаар танилцууллаа.

Тус арга хэмжээний үеэр судалгаанд оролцогчид болон оролцогч талууд, бодлогын орчин, арилжааны банкууд, хувийн хэвшлийн төлөөллүүд зэрэг гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид зөвлөмжийн хэрэгжилтийн талаар санал бодлоо хуваалцлаа.

ГЕФФ-Монгол төслийн жендэрийн шинжээч, маркетингийн зөвлөх Л.Номин, Монгол улсын засгийн газрын болон олон улын байгууллагын төлөөлөлүүд, жендерийн шинжээч, арилжааны банкууд, бизнес эрхлэгчдэд судалгааны ололт амжилтын талаар танилуулахдаа “Судалгаагаар эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдтэй харьцуулахад уур амьсгалын өөрчлөлтийн талаар илүү мэдээлэлтэй, илүү их санаа зовдог тиймээс тэд ногоон технологи нэвтрүүлэх, тулгарч буй саад бэрхшээлээ даван туулхын тулд уур амьсгалын ногоон санхүүжилтийг авахдаа бэлэн байгаа тухай” онцоллоо.

“Эмэгтэйчүүд ногоон зээлд хамтрагдахад тэгш бус хүндрэлтэй байгаа  Монголын арилжааны банкны салбарт энэхүү үнэлгээ нь тодорхой практикийг харууллаа. Банк, бид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажилладагынхаа хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг ханган эмэгтэйчүүдэд ногоон зээл олгон, үнэлгээнд дурдсан зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ бэлэн байна. Ингэснээр бид Монгол Улсыг илүү тэгш, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг болно” гэж ГЕФФ-ийн оролцогч санхүүгийн байгууллагын нэг болох Хаан банкны ногоон санхүүжилт хариуцсан ахлах менежер Б.Сувд хэллээ.

ЕСБХБ-ны Жендэр ба эдийн засгийн оролцоог хариуцсан ажилтан Луиза Барзен, ” Ялангуяа ногоон шилжилтийн үед зах зээлийн ашиглагдаагүй боломж бололцоог  эмэгтэйчүүд бий болгох боломжтой” гэв. “Монголын бизнес эрхлэгчид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг улам бүр мэдэрч байгаа энэ үед уур амьсгалын ногоон санхүүжилтийн боломжийг нэвтрүүлэх нь нэн чухал” юм.

Энэхүү уур амьсгалын ногоон санхүүжилтийг монголын эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгох уулзалт, арга хэмжээнд үндэсний олон талт оролцогчид Монгол Улсад жендэрт нийцсэн уур амьсгалын санхүүжилтийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, ярилцлаа.

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) нь ЯпонЕСБХБны хамтын ажиллагааны сан, Уур амьсгалын ногоон сангийн хамтын дэмжлэгтэйгээр Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ хөтөлбөр (ГЕФФ)-ийн хүрээнд Монгол улсад 92 сая ам.долларын нийт санхүүжилтийг олгоод байна.