Өргөдөл гаргах
Таны хөрөнгө оруулалт ГЕФФ-ийн шаардлагыг хангаж чадах эсэхийг сонгон шалгаруулах шалгуураар шалгана уу. Өргөдлийн маягтыг бөглөж, хамтрагч санхүүгийн салбар байгууллагад хөрөнгө оруулалтын талаархи аливаа баримт бичгүүдийн хамт хүргүүлнэ.
Санхүүжилт авах боломжтой эсэхийг шалгах
Санхүүгийн салбар байгууллага таныг санхүүжүүлэх боломжтой эсэхийг шалган үзэж, ГЕФФ багаас урьдчилсан техникийн үнэлгээ хийлгүүлэх хүсэлтыг тавина.
Tехник тохиромжтой эсэхийг шалгах
ГЕФФ-ийн зөвлөхүүд таны ногоон хөрөнгө оруулалтад урьдчилсан үнэлгээг хийх болно. Шаардлагатай бол ГЕФФ-ийн зөвлөхүүд нэмэлт үнэлгээ хийх буюу энэ нь газар дээр нь очиж үзэж танилцах. Эцсийн үнэлгээний тайланг танай санхүүгийн байгууллага хянах болно.
Санхүүгийн үнэлгээ ба баталгаажуулалт
Санхүүгийн байгууллага нь таны ногоон хөрөнгө оруулалтад санхүү, байгаль орчин, хууль эрх зүйн үүднээс үнэлэгээ хийнэ.
Санхүүжилтийн гэрээ
Эхний алхмыг амжилттай гүйцэтгэсний дараа санхүүгийн салбар байгууллага таны гарын үсэг зурах санхүүжилтийн гэрээг бэлтгэнэ.
Зээл олголт
Гэрээнд гарын үсэг зурсны дараа та санхүүжилт авах нөхцөл бүрдэж, улмаар ногоон хөрөнгө оруулалтын боломжууд батлагдах үндэс тавигдана.
Хөрөнгө оруулалтаа ашиглалтанд оруулах
Таны бизнесийн үйл ажиллагаагаар батлагдах тоног төхөөрөмж авсанаар түүнийг суурилуулсан гэрчилгээ, баталгаат хугацаа, засвар үйлчилгээний гэрээнүүд, худалдан авсан баталгааг архивлан хадгалаарай. (учир нь баталгаажуулахад хэрэг болно) Хэрвээ таны хөрөнгө оруулалт өөрчлөгдөж, улмаар таны сонгосон технологи, үйлчилгээ ГЕФФ-ийн шаардлагын дагуу шалгагдаагүй бол санхүүгийн салбартаа болон ГЕФФ багтай нэн даруй холбогдоорой.
Баталгаажуулалт хийлгэх хүсэлт
Таны авсан технологи таны хүлээлтийн дагуу хэвийн ажиллаж байгаа нь батлагдахын бол та хамтрагч санхүүгийн салбар байгууллагадаа мэдэгдээрэй.
Баталгаажуулалт
ГЕФФ-ийн баг зарим нэг төслийг сонгон тухайн худалдан авсан технологи үр ашигтай, хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах ажлыг зохион байгуулна. (магадгүй тухайн газар дээр нь очиж үзэж, шалгах шаардлагатай байж болно)
Дэмжсэн: