enmn

“Үнэлгээ хийлгэх үйлчилгээ авах өргөдөл хэрхэн гаргах вэ” шат дараалал бүхий зааварчилгаа

Алхам 1

Өргөдөл гаргах

Таны хөрөнгө оруулалтын боломж нь ГЕФФ-ийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг сонгон шалгаруулах шалгуурын дагуу шалгана уу. Өргөдлийн маягтыг бөглөж, хамтрагч санхүүгийн салбар байгууллагад хөрөнгө оруулалтын талаархи аливаа баримт бичгүүдийн хамт хүргүүлнэ.

 

Санхүүжилт авах боломжтой эсэхийг шалгах

Тухайн санхүүгийн салбар байгууллага таны санхүүжилтийн  боломжийг шалган үзэж, ГЕФФ багаас урьдчилсан техникийн үнэлгээ хийлгүүлэх хүсэлт тавина.

 

Tехникийн шаардлага хангасан эсэхийг шалгах

ГЕФФ-ийн экспертүүд таны ногоон хөрөнгө оруулалтын боломжид урьдчилсан үнэлгээ хийнэ. Шаардлагатай бол ГЕФФ-ийн экспертүүд нэмэлт үнэлгээ хийж болох бөгөөд энэ үед газар дээр нь очиж танилцаж болох юм. Эцсийн үнэлгээний тайлан танай санхүүгийн байгууллагааар хянагдана.

Санхүүгийн үнэлгээ ба баталгаажуулалт

Санхүүгийн салбар байгууллага нь таны ногоон хөрөнгө оруулалтын боломжид санхүү, байгал орчин, хууль эрх зүйн талаас үнэлгээ хийнэ.

Алхам 2

Санхүүжилтийн гэрээ

Эхний алхмыг амжилттай гүйцэтгэсний дараа санхүүгийн салбар байгууллага таны гарын үсэг зурах санхүүжилтийн гэрээг бэлтгэнэ.

Зээл олголт

Гэрээнд гарын үсэг зурсны дараа таны санхүүжилт авах нөхцөл бүрдэж, улмаар ногоон хөрөнгө оруулалтын боломжууд батлагдах үндэс тавигдана.

Хөрөнгө оруулалтаа хэрэглэхэд бэлэн болгох

Үнэлгээ авсан ногоон хөрөнгө оруулалтын боломжуудыг өөрийн бизнесийн үйл ажиллагаанд тохируулан байршуулах ажлыг зохион байгуулна, түүнийг суурилуулсан гэрчилгээ, баталгаат хугацаа эсвэл засвар үйлчилгээний гэрээнүүдийг  технолиги, үйлчилгээний худалдан авсан баталгааны хамт архивлан хадгална (тэдгээр нь баталгаажуулахад хэрэг болно). Хэрвээ таны хөрөнгө оруулалт өөрчлөгдөж, улмаар таны сонгосон технологи эсвэл үйлчилгээ ГЕФФ-ийн шаардлагын дагуу шалгагдаагүй байвал санхүүгийн салбартаа эсвэл ГЕФФ-ийн багтай нэн даруй холбогдоно уу.

Алхам 3

Баталгаажуулалт хийлгэх хүсэлт

Таны хөрөнгө оруулалт зохих журмын дагуу хэрэглэгдэж, хэвийн ажиллаж байвал өөрийн санхүүгийн салбар байгууллагадаа мэдэгдэнэ үү.

 

Баталгаажуулалт

Сонгогдсон төслүүдийн хувьд, ГЕФФ-ийн баг тухайн худалдан авсан технологи батлагдсан болон зохих журмын дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгах ажлыг зохион байгуулна (магадгүй тухайн газар дээр нь очиж үзэж, шалгах шаардлагатай байж болно).