enmn

“Технологийн санхүүжилт авах өргөдөл хэрхэн гаргах вэ” шат дараалал бүхий зааварчилгаа

Алхам 1

Технологи сонгох

Ногоон технологи сонгогч вебсайтыг ашиглан шаардагдах тоног төхөөрөмж, материалаа сонгоно уу. Мөн хамгийн бага гүйцэтгэлийн шалгуурыг хангасан дотоодын нийлүүлэгч болон борлуулагчдаас  урьдаас бүрдүүлсэн нэхэмжлэх болон  үйлдвэрлэгчийн техникийн үзүүлэлтийг авна уу.

Өргөдөл гаргах

Өргөдлийн маягтыг бөглөж (мөн оролцогч санхүүгийн байгууллагуудаас авч болно) орон нутгийн санхүүгийн салбар байгууллагад Алхам 1-д заасан баримт бичгүүдийн хамт хүргүүлнэ.

Санхүүжилт авах боломжтой эсэхийг шалгах

Санхүүгийн салбар байгууллага таны төслийг санхүүжүүлэх боломжтой эсэхэд үнэлгээ хийж,  шаардлага хангаж байгаа эсэхэд техникийн үзлэг хийнэ.

Tехникийн шаардлага хангасан эсэхийг шалгах

Сонгогдсон тоног төхөөрөмжийн техникийн шалгуур үзүүлэлт нь Ногоон технилоги сонгогч-ын дагуу шалгагдана.

Алхам 2

Санхүүжилтийн гэрээ

Эхний алхмыг амжилттай гүйцэтгэсний дараа, санхүүгийн салбар байгууллага таны гарын үсэг зурах санхүүжилтийн гэрээг бэлтгэнэ.

 

Зээл олголт

Гэрээнд гарын үсэг зурсны дараа, таны санхүүжилт авах нөхцөл бүрдэж, улмаар шаардлага хангасан ногоон хөрөнгө оруулалтын боломжууд батлагдах үндэс тавигдана.

Технологи батлах

Таны бизнесийн үйл ажиллагаагаар батлагдах технологи авснаар түүнийг суурилуулсан гэрчилгээ, баталгаат хугацаа эсвэл засвар үйлчилгээний гэрээнүүд, худалдан авсан технологи баталгааг архивлан хадгалаарай (эдгээр нь баталгаажуулахад шаардлагатай болно).

 

Алхам 3

Баталгаажуулалт хийлгэх хүсэлт

Таны авсан технологи батлагдан, зохих ёсны  дагуу хэвийн ажиллаж байвал та хамтрагч санхүүгийн салбар байгууллагадаа мэдэгдэнэ үү.

Баталгаажуулалт

Сонгогдсон төслүүдийн хувьд, ГЕФФ-ийн баг тухайн худалдан авсан технологи батлагдсан болон зохих журмын дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгах ажлыг зохион байгуулна (магадгүй тухайн газар дээр нь очиж үзэж, шалгах шаардлагатай байж болно).