enmn

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), Уур амьсгалын ногоон сан (УАНС) хамтран Монгол улсад ногоон зээлийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлж байна

2022 оны есдүгээр сарын 13, Улаанбаатар хот

           Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) нь Монголын ногоон эдийн засгийг хамгийн идэвхитэй санхүүжүүлэгч ХасБанкинд 25 сая ам.долларын санхүүжиилтыг олгож Монгол улсад ногоон зээл олгох ажлыг дэмжин ажиллаж байна.

Тус санхүүжилтийн багцын хүрээнд ЕСБХБ-наас 18.75 сая ам.доллар, Уур амьсгалын ногоон сан (УАНС)–гаас 6.25 сая ам.долларын хөнгөлттэй эх үүсвэрийг бүрдүүлж олгоно. Улмаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж буй дотоодын бизнес эрхлэгчид болон ард иргэдийг дэмжихэд чиглэгдэнэ. Зээлдэгч хувь хүн, бизнес эрхлэгчид байгаль орчинд ээлтэй технологийг тодорхойлохдоо Ногоон технологи сонголт–ыг ашиглахаас гадна Японы ба УАНС-гаас санхүүжих мэргэжлийн зөвлөх багаас ногоон бизнесийн талаарх зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Энэхүү санхүүжилт нь ЕСБХБ-ны 2025 он гэхэд ногоон банк болох зорилтын хүрээний ногоон эдийн засгийн шилжилт чиг хандлагын нэг хэсэг болох Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр (ГЕФФ)-ийн хүрээнд олгож буй шинэ зээл. ЕСБХБанкны ГЕФФ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 28 орны 170 гаруй санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 220,000 үйлчлүүлэгчдэд 5.8 тэрбум еврогийн санхүүжилтийг олгосон байна. Эдгээр төслүүд нь жилд CO2 ялгаруулалтыг 9 сая тонноор буурууласан байна.

ХасБанк нь тогтвортой хөгжлийн шагнал хүртсэн санхүүгийн байгууллага бөгөөд ЕСБХБ-ны эрчим хүч, нөөцийн үр ашиг, уур амьсгалд тэсвэртэй байдлын санхүүжилтийг болоод ГЕФФ хөтөлбөрт нэгдсэн анхны санхүүгийн байгууллага юм.

ГЕФФ хөтөлбөрийн хүрээнд Японы-ЕСБХБ-ны хамтын ажиллагааны сан, УАНС-аас хамтран санхүүжүүлэх техникийн туслалцаа үзүүлнэ.

ГЕФФ-Монгол нь эрэгтэй, эмэгтэй жендерийн тэгш байдлыг харгалзан ногоон технологийн зээлийн санхүүжүүлтийг олгоно.

ЕСБХБанк нь 122 гаруй төслүүдэд буюу Монгол Улсын эдийн засагт 2.17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.