enmn

Бяслаг, цагаан идээний орчин үеийн үйлдвэр нээгдлээ

Investor
АПУ ДЭЙРИ ХХК
Location
Монгол Улс, Сэлэнгэ аймаг
Investment
Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгууламж
Investment Size
4,306,889 ам.доллар
Financial results
4.44 жилийн эргэн төлөлт (эрчим хүчний зардалын хэмнэлт, орлогын өсөлт)
Energy savings
Жилд 453 МВт.ц
CO2 savings
Жилд 177.3 тонн
Impact
Бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн, хог хаягдал багассан, үйл ажиллагааны зардал буурсан
Donor
Япон, УАНС

АПУ Дэйри ХХК нь тогтвортой байдал, чанарыг эрхэмлэдэг гэдгээ харуулсаар байна. Компани нь цагаан идээ боловсруулан гаргах уламжлалт салбарт  үйлдвэрлэлийн инновацийг нэвтрүүлснээр орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, уур амьсгалын нөлөөллийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байна.

Монгол Улс нь нүүдэлчин соёлтой хамгийн том орнуудын нэг. Сүү, цагаан идээний үйлдвэрлэл нь Монгол улсын эдийн засаг төдийгүй баялаг уламжлал, соёлынх нь нэг хэсэг билээ. Сүүлийн үед хот суурин газар, тэр дундаа Улаанбаатар хотод сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүний төрөл, нийлүүлэлтийг өргөжүүлэхэд хүргэж байна. Нүүдлийн мал аж ахуй голлодог Монголын хөдөө аж ахуйн салбар нь хахир хатуу уур амьсгал, давтамж нь ихэсэж буй цаг агаарын гэнэтийн үзэгдлүүдийг  үл харгалзан Монгол Улсын ДНБ-ий 10 гаруй хувийг бүрдүүлсээр байна.

Ерэн долоон жилийн түүхтэй АПУ ХК-ийн охин компани болох АПУ Дэйри ХХК нь Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын хоёр дахь том үйлдвэрлэгч бөгөөд 2014 онд үүсгэн байгуулагдсан. 2024 онд тус компани Европын Холбооны стандартад нийцсэн бяслаг үйлдвэрлэх үйлдвэрээ Сэлэнгэ аймагт нээлээ. Энэхүү шинэ үйлдвэр нь логистикийг сайжруулж, сүү үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагааг өргөжүүлсэн төдийгүй, үйлдвэрдээ орчин үеийн, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжийг суурилуулан ашигласнаар аюулгүй, эрүүл, өндөр чанартай сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан тус компани үйлдвэрлэлийн байгууламжаа өргөтгөх, сайжруулахад хөрөнгө оруулахаар шийдсэн. Тиймээс уг компани Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төслийн багаас зөвлөгөө авч, эрчим хүчний хэмнэлттэй, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлсэн орчин үеийн бяслаг үйлдвэрлэх шугамыг сонгон суурьлуулсан. Мөн үйлдвэрийнхээ хана, дээвэр, шалыг дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй цонх, гэрэлтүүлгийн системийг суурилуулсанаараа барилгын тогтвортой шинэчлэлд хөрөнгө оруулалт хийж чадсан байна.

Бяслагны үйлдвэр нь 2023 онд ашиглалтад орсноос хойш 90 тонн бяслаг үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 15 хувийг хангасан байна. Энэхүү төслийн хүрээнд 45 ажлын байр нээгдэж, улмаар 500 гаруй малчинтай хамтарснаар сүүний эх үүсвэрээ бүрдүүлжээ. Компани нь сүүн бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Компани нь ХААН банкны ГЕФФ зээлээр 4,306,889 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Шинэ тоног төхөөрөмж суурилуулж, барилга байгууламжаа сайжруулсны үр дүнд АПУ Дэйри ХХК-н жилийн эрчим хүчний хэрэглээгээ 453 МВт.ц-аар бууруулжээ. Түүнчлэн тоног төхөөрөмжөө шинэчилснээр тус компани нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг жилд 177.3 тонноор бууруулж, хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төсөл нь Уур амьсгалын ногоон сан (GCF) болон Япон Улсын дэмжлэгтэйгээр улсын тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг.