Эрчим хүчний хэмнэлттэй нүд судлалын лазерын дэвшилтэт системийг нэвтрүүлснээр мэс заслын үйлчилгээний чанар дээшилж, өвчтөн хүлээн авах хүчин чадал нэмэгдсэнээс гадна байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурч байна.
Хотын хүн амөсөж, нүдний эрүүл мэндийн талаарх иргэдийн мэдлэг, зан үйл сайжирч буйтай уялдан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, тэр дундаа нүд судлалын чиглэлээр дэвшилтэт оношилгоо, мэс заслын үйлчилгээний эрэлт нэмэгдсээр байна. 2006 онд байгуулагдсан Солонго Хараа ХХК нь Улаанбаатар хотод байрлах нүдний оношилгоо, мэс заслын тэргүүлэх төвүүдийн нэг бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэг, нүдний иж бүрэн оношилгоо, LASIK мэс засал, мөн нүдний төрөл бүрийн өвчин, эмгэгийн оношилгоо, эмчилгээг цогцоор нь хийж байна.
Тус эмнэлэгт ашиглагдаж байсан хуучин эксимер хийн лазерын систем нь технологийн хувьд хоцрогдсон бөгөөд мэс заслын нарийвчлал хязгаарлагдмал, бэлтгэл болон ажиллагааны хугацаа урт, цахилгаан эрчим хүч, азотын хэрэглээ өндөр, засвар үйлчилгээний зардал өссөн, улмаар өсөн нэмэгдэж буй эмчилгээний эрэлтийг хангах хүчин чадал хүрэлцэхгүй болсон байв.
Үйлчилгээний чанар, ажиллагааны үр ашгийг сайжруулах зорилгоор тус компани Хаан банкны ГЕФФ зээлд хамрагдан 129,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийж, орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй лазерын системийг нэвтрүүлжээ.. Шинэ тоног төхөөрөмж нь мэс заслын бэлтгэл үе, үйл ажиллагааны хугацааг богиносгож, нарийвчлалыг нэмэгдүүлснээр эн эмнэлэг илүү олон өвчтөнд үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон.
Шинэчлэлийн үр дүнд эмнэлгийн жилийн эрчим хүчний хэрэглээ 8 МВт.цаг-аар буурч, нүүрсхүчлийнийн ялгарлыг жилд 1.4 тонноор багасгасан нь үйл ажиллагааны зардлыг бууруулж байна. Эрчим хүч, засвар үйлчилгээний зардлыг бууруулснаар компанийн ашиг, орлого нэмэгдсэнээс гадна үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, илүү олон өвчтөнд түсламж үйлчилгээ үзүүлэх чадамжтай болжээ.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төсөл нь Уур амьсгалын ногоон сан (GCF) болон Япон Улсын дэмжлэгтэйгээр улсын тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг.
Дэмжсэн: