Зайрмагны торх үйлдвэрлэх эрчим хүчний хэмнэлттэй технологид шилжсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмж, эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулав.
Монгол Улсын хүнс боловсруулах салбар нь дотооддоо үйлдвэрлэсэн, өндөр чанартай бүтээгдэхүүний эрэлтийг хангахын тулд хурдацтай хөгжиж байгаа билээ. Эдийн засаг төрөлжихийн хэрээр тогтвортой хөгжлийг дэмжсэн бизнесийн байгууллагууд өрсөлдөх чадвараа нэмэх зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн технологид улам их хөрөнгө оруулж байна.
Нью Скай Стар ХХК нь 2018 онд байгуулагдаж, үйлдвэрлэлийг автоматжуулах, хүнс боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэх, дотоод худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани зөөлөн зайрмагны торх болон торх үйлвэрлэгч тоног төхөөрөмжийг 1,000 гаруй зайрмаг борлуулагчдад Монгол даяар нийлүүлээд байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Нью Скай Стар ХХК цахилгаан зайрмагны торхны хуучирсан жигнүүрийг орчин үеийн, автоматжуулсан зайрмагны торх жигнэх шугамаар шинэчилсэн.
ГЕФФ хөтөлбөрийн зөвлөх багийн дэмжлэгтэйгээр тус компани өндөр үр ашигтай, автоматжуулсан LPG түлшээр ажилладаг жигнүүр, мөн 65 литрийн зуурмагийн холигчийг сонгосон. Шинэ тоног төхөөрөмж суурилуулснаар үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, эрчим хүчний хэрэглээ буурч, бүтээгдэхүүний чанар сайжирсан.
Шинэ технологийн хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг Хаан банкны ГЕФФ зээлийн хүрээнд 54,240 ам.долларын санхүүжилтээр шийдвэрлэсэн. Энэхүү шинэчлэлийн үр дүнд компани жил бүр 142 МВт.цаг эрчим хүч хэмнэж, нүүрсхүчлийн ялгарлыг жилд 98 тонноор бууруулсан нь үйл ажиллагааны зардлыг багасгах, байгаль орчны нөлөөллийн үзүүлэлтүүдийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.
Нью Скай Стар ХХК нь хүнсний үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийж, ногоон технологи нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхээс гадна тогтвортой, нүүрстөрөгч багатай эдийн засаг руу шилжих Монгол Улсын бодлогыг идэвхтэй дэмжиж байгааг тодорхой харуулж байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)ны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төсөл нь Уур амьсгалын ногоон сан (GCF) болон Япон Улсын дэмжлэгтэйгээр улсын тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг.
Дэмжсэн: