enmn

Эрчим хүчний зардлыг бууруулснаар чихрийн үйлдвэрлэл улам чихэрлэг болгоно

Investor
Чихэрийн үйлдвэр
Location
Монгол улс, Улаанбаатар хот
Investment
Шинэ үйлдвэрийн тоног төхөөрөмж
Investment Size
56,300 ам.доллар
Financial results
8 жилийн хугацаатай
Energy savings
232 MВтц/жил
CO2 savings
74 тонн/жил
Impact
Засвар үйлчилгээ, гэнэтийн тасалдал буурч, бүтээгдэхүүний чанар сайжирч, үйлдвэрлэлийн явцыг сайжруулсан
Donor
Уур амьсгалын ногоон сан ба Японы-ЕСБХБ-ны хамтын ажиллагааны сан

Монголын чихэрийн үйлдвэр нь үр ашиггүй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчилж эрчим хүчний хэрэглээг эрс багасгасан

Монголын чихэрийн үйлдвэр нь чихэр үйлдвэрлэдэг үр ашиггүй, хуучирсан машин, тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Хуучин үйлдвэрлэллийн машин нь үе үе унтарч, үйлдвэрлэлийн процессыг эрс тасалдуулж байв. Энэхүү асуудал нь дамжлаг хойшлогдохоос гадна бүтээгдэхүүний тогтвортой байдал, чанарт нөлөөлсөн. Тиймээс компани нь нэн яаралтайгаар өндөр чанарын стандартын тоног төхөөрөмжөөр хуучин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө шинэчлэхээр шийдсэн.

ЕСБХБ-ны тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн үйлчилгээ төслөөс компанид 56,300 ам.долларын санхүүжүүлт олгосон. Шинэ технологи нь 78% илүү эрчим хүчний үр ашигтай ялангуяа хөдөлгүүр тус бүр дээр эрчим хүчний үр ашиг өндөртэй давтамж хувьсагч суурилсан байна. Тус компани нь шинэ технологиос гадна үйлдвэрлэлийн зохион байгуулалтаа нэлээд оновчтой болгож, цаг хугацаа, бүтээгдэхүүний чанар сайжирсан.

Эрчим хүчний хэмнэлт нь жилд 9,400 ам долларын зардалын хэмнэлтийг бий болгосон!

Энэхүү төсөл нь ЕСБХБ-ны МонСЕФФ тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн үйлчилгээ төслөөс санхүүжин хэрэгжиж байна. MoнСЕФФ нь Монгол дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төслийн өмнөх хэрэгжүүлэгч юм. ГЕФФ-Монгол төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) санхүүжилттай, Уур амьсгалын ногоон сан, Японы-ЕСБХБ-ны хамтын ажиллагааны сангын дэмжлэгтэй.