Дөрвөн улирлын хүлэмжид хийсэн хөрөнгө оруулалт нь эрчим хүчний хэрэглээ болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулан, жилийн турш хүнсний ногоо үйлдвэрлэх хүчин чадлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, Монголын эко аж ахуйн жишиг төслийг буй болголоо.
Хүлэмжийн ногооны үйлдвэрлэл нь Монголын дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ялангуяа хатуу ширүүн өвлийн улиралд импортоос хамааралтай байдлыг бууруулах стратегийн шийдэл болж байна.
Б.Энхтүвшин нь 2004 оноос хойш Дорноговь аймагт хүнсний ногооны худалдааны бизнес эрхэлж буй эмэгтэй энтрепренер юм. Хүнсний хүртээмжийг сайжруулж, орон нутгийн хөдөө аж ахуйг дэмжихэд тууштай ажилладаг тэрээр аж ахуйдаа шинэлэг арга барил нэвтрүүлэх шаардлагатайг тогтоожээ.
Тэрээр зах зээлийн нарийвчилсан үнэлгээ хийсний дараа жилийн турш өргөст хэмх, улаан лооль тариалах зориулалттай дөрвөн улирлын хүлэмжид хөрөнгө оруулахаар шийдвэрлэжээ. Улмаар ГЕФФ төсөлтэй хамтран ажиллаж, эрчим хүчний хэмнэлттэй, гэрэл сайн нэвтрүүлдэг, дулаан хадгалалт сайтай хүлэмжийг сонгон, эрчим хүчний хэрэглээгээ багасгаж, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой болсон аж.
ХААН банкны ГЕФФ зээлээр хүлэмжиндээ 61,951 ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэхүү төслийн үр дүнд жилд 105.3 МВт.ц эрчим хүч хэмнэсэн байна.
Мөн уг хүлэмж нь хүлэмжийн хийн ялгаралтыг жил бүр 49 тонн нүүрстөрөгчтэй тэнцэх хэмжээгээр бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүчин чармайлтад хувь нэмэр оруулж, эрүүл орчныг бий болгоход нөлөө үзүүлсэн байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төсөл нь Уур амьсгалын ногоон сан (GCF) болон Япон Улсын дэмжлэгээр дээрх төрлийн инновацуудыг дэмжин ажилладаг.
Дэмжсэн: