enmn

Эрчим хүчний хэмнэлттэй нэхмэлийн тоног төхөөрөмж

Investor
Нима Чуг ХХК
Location
Монгол улс, Улаанбаатар хот
Investment
Нэхмэлийн машин
Investment Size
91,886 ам.доллар
Financial results
2.3 жилийн эргэн төлөлт (эрчим хүчний зардалын хэмнэлт, орлогын өсөлт)
Energy savings
Жилд 28 МВт.ц
CO2 savings
Жилд 12.8 тонн
Impact
Бүтээгдэхүүний чанар болон үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, үйл ажиллагааны зардал буурсан
Donor
Япон, УАНС

Монголын ноос, нэхмэлийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт болгон тогтвортой байдал болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлдэг. Нэхмэлийн тоног төхөөрөмжинд хийгдсэн энэхүү хөрөнгө оруулалт нь дотоодын боловсруулах хүчин чадлыг дээшлүүлж, өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улс нь дэлхийн томоохон ноолуур болон нарийн ноос үйлдвэрлэгч орнуудын нэг хийгээд дэлхийн түүхий ноосны үйлдвэрлэлийн зах зээлийн гуравны нэгийг эзэлдэг. Ноолуур нь Монголын экспортын орлогын чухал хэсгийг бүрдүүлдэг. Ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос нь хэдэн мянган жилийн турш Монголын уламжлалт хувцасны хийцийг тодорхойлж, Монголын соёлын өвийн салшгүй хэсэг болж ирсэн төдийгүй орчин үеийн загварын хувцас, бүтээгдэхүүнүүдийг урлахад ашиглагдсаар байгаа билээ. Гэвч өнөөдөр Монгол Улсад түүхий ноосны ердөө 10 хувийг дотооддоо боловсруулж байгаа нь үйлдвэрлэлийн дэд бүтэц, ажлын байр, орлогын асар их боломжийг алдаж байгааг илтгэнэ.

Нима Чуг ХХК нь 2012 оноос хойш ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмэгтэй удирдлагатай компани бөгөөд 2016 оноос “UB Cashmere” брэндийг үүсгэн байгуулж, зэх зээлд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн аж. Улаанбаатар хотод байрлалтай уг компани байгаль орчин болон эдийн засгийн тогтвортой байдалд ач холбогдол өгч ажилладаг. Компанийнхан түүхий эд нийлүүлдэг малчидтай тогтмол уулзаж, нөхцөл байдалтай нь танилцдаг. Уур амьсгалын өөрчлөлт, мөн мал аж ахуйн зарим зохисгүй дадлууд байгаль орчны тогтвортой байдлыг алдагдуулж буй үед, малчид Нима Чуг компанийн үнэт түүхий эдийг байгальд ээлтэй аргаар үйлдвэрлэхэд хамтдаа хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Компанийн сүүлийн үеийн зах зээлийн судалгаагаар өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг баталгаажуулж, үүнд үндэслэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргасан. ГЕФФ төслийн дэмжлэгтэйгээр нэхмэлийн шинэ төхөөрөмжийг сонгохдоо өндөр чанартай бүтээгдэхүүн гаргах хүчин чадлыг эрчим хүчний бага зарцуулалттай хослуулсан шийдлийг сонгосон байна.

Орчин үеийн сүлжмэлийн хоёр төхөөрөмж худалдан авахад зориулсан 91,886 ам.долларын хөрөнгө оруулалтын 64,426 ам.долларыг ХААН банкны ГЕФФ төслийн зээлээр санхүүжүүлсэн. Уг хөрөнгө оруулалтын үр дүнд Нима Чуг ХХК-ийн жилийн эрчим хүчний хэрэглээ жилд 28 МВт.ц-аар бууржээ.

Шинэ тоног төхөөрөмж нь жилд 12.8 тонн CO2-ын ялгарлыг бууруулж, хүний үйл ажиллагаанаас үүдэн уур амьсгалд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (GEFF) төсөл нь Уур амьсгалын ногоон сан (GCF) болон Япон Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.