enmn

Эрчим хүчний хэмнэлттэй Их сургуулийн байгууламж

Investor
Хувийн Их сургууль
Location
Монгол улс, Улаанбаатар хот
Investment
Их сургуулийн байгууламж
Investment Size
894,098 ам.доллар
Financial results
8 жилийн хугацаатай
Energy savings
4534 Мвт/жил
CO2 savings
1,485 тонн/жил
Impact
Засвар үйлчилгээний зардлыг бууруулж, дотоод уур амьсгалыг таатай болгосон ба системийн найдвартай байдал, их сургуулийн брэнд, хэв маягийг сайжруулсан
Donor
Уур амьсгалын ногоон сан ба Японы-ЕСБХБ-ны хамтын ажиллагааны сан

Монгол улсын Их, дээд сургуулийн боловсролыг дэмжсэн тогтвортой  шинэ Их сургуулийн цогцолбор

Байгууламж нь Улаанбаатар дахь хувийн Их сургууль юм. Уг Их сургууль нь санхүү, мэдээллийн технологийн чиглэлээр жил бүр 2000 гаруй оюутан сургадаг.

Оюутнуудынхаа сургалтын орчин нөхцлийг сайжруулахын тулд шилдэг эрчим хүчний үр ашгийг дээшлүүүлэх технологитой уялдуулан 2 их сургуулийн байгууламжийг барихаар үийдвэрлэсэн. Хэрэгжүүлсэн эрчим хүчний үр ашгийн хүрээнд барилгын дулаан тусгаарлалт, өндөр үр ашигтай цонх, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг, агааржуулалтын систем багтсан болно.

Шилдэг туршлагаас үзэхэд, энэхүү шинэ барилгын ажил нь үндэсний эрчим хүчний үр ашгийн стандартын дунджаар 30-35% нэмэгдүүлсэн. Зах зээлд суурилсан суурь хувилбартай харьцуулахад 72%-ийн эрчим хүчний хэмнэлттэй байна.

Их сургууль нь 894,098 ам.долларын зээлийн санхүүжилт авсан.

Энэхүү төсөл нь ЕСБХБ-ны МонСЕФФ тогтвортой эрчим хүчний санхүүжилтйн үйлчилгээ төслөөс санхүүжин хэрэгжиж байна. МонСЕФФ нь Ногоон эдийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төслийн өмнөх хэрэгжүүлэгч юм. ГЕФФ-Монгол төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) санхүүжилттай, Уур амьсгалын ногоон сан, Японы-ЕСБХБ-ны хамтын ажиллагааны сангийн дэмжлэгтэй.