enmn

Эрчим хүчний хэмнэлттэй агуулахын цогцолбор

Investor
Монголын катерингийн компани
Location
Moнгол улс Улаанбаатар хот
Investment
Агуулахын цогцолбор
Investment Size
1,176,225 ам.доллар
Financial results
7 жилийн хугацаатай
Energy savings
2,025 МВтц/жил
CO2 savings
1,550 тонн/жил
Impact
Засвар үйлчилгээний зардлыг бууруулж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, хүнсний бүтээгдэхүүний чанарыг сайжруулсан
Donor
Уур амьсгалын ногоон сан ба Японы-ЕСБХБ-ны хамтын ажиллагааны сан

Эрчим хүчний үр ашгийн өндөр үзүүлэлттэй мах, хүнсний ногоог хадгалах шинэ агуулах

Олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Монгол компани. Тус компани нь Улаанбаатарт олон түмэнд танигдсан нилээн хэдэн рестораныг эзэмшдэг бөгөөд үйл ажиллагааг нь удирдан катерингийн болон төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх үйлчилгээ эрхэлдэг. Цаашилбал барилга болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Ресторан, катерингийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьд зохих хэмжээгээр шинэхэн бүтээгдэхүүн хадгалсан байх ёстой. Тиймээс компани нь агуулахаа сайжруулах болсон.

Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хүнсний хаягдлыг багасгах зорилгоор тус компани нь мах, хүнсний ногооны агуулахад зориулагдсан мөн бүх ресторан, хоолны газруудад хүрэх шинэ агуулахын цогцолбортоо хөрөнгө оруулалт авахаар шийдсэн. Агуулахын шинэ цогцолборыг Улаанбаатар хотын гадна байрлалтай 2.5 га газарт барьсан. Төсөл нь эрчим хүчний үр ашгийн хувьд ихээхэн давуу талыг харуулсан. Эрчим хүчний өндөр үр ашиг, нүүрстөрөгчийн ялгаралтын бууруулт талаасаа ялангуяа хөргөлт, хөлдөлт, халаалт, агааржуулалт, дулаан тусгаарлалт, гэрэлтүүлгийн системүүд нь илүү өндөр үр ашигтай байх юм.

Компани нь 1,176 сая ам.долларын зээлийн санхүүжилт авсан.

Энэхүү төслийг ЕСБХБ-ны МонСЕФФ байгууламжийн хүрээнд санхүүжин, хэрэгжиж байна. МонСЕФФ нь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төслийн өмнөх хэрэгжүүлэгч юм. ГЕФФ-Монгол төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) санхүүжилттай, Уур амьсгалын ногоон сан, Япон-ЕСБХБ-ын хамтын ажиллагааны сангийн дэмжлэгтэй.