Монгол Улсын нийслэл дэх Мэдитеран хоолны тэргүүлэх ресторан нь эрчим хүчний зардал, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулснаар нийтийн хоолны салбарт тогтвортой бизнесийн жишгийг тогтоолоо.
Сүүлийн арван жилд Монголын нийтийн хоолны салбар хурдацтай хөгжин, улс орны арвин уламжлал, соёлын өвийг олон улсын нөлөөллөөр баяжуулсаар ирсэн билээ.
Эмэгтэй эзэн өмчлөгч, эмэгтэй бизнес удирдлагатай Чойжин Күизин ХХК нь нэр хүндтэй Чойжин Темпл ХХК-ний охин компани юм. Тус компани 2016 оноос хойш шилдэг Мэдитеран хоолыг нутагшуулан Улаанбаатар хотын тансаг зэрэглэлийн хоолны салбарт өөрийн гэсэн байр сууриа олж, гурван амжилттай салбар ресторантай болж чадсан байна.
Эрчим хүчний зардал өссөөр байгаа энэ үед үйл ажиллагааны бүтээмж, чанарын өндөр стандартаа хадгалахын тулд Чойжин Күизин ХХК нь шинэ салбарынхаа гал тогоог хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох зайлшгүй шаардлагатай болсон аж. Тус шинэчлэл нь хоолны чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг мэдэгдэхүйц бууруулахад томоохон хувь нэмэр оруулсан юм.
Компани нь рестораны гал тогооны иж бүрэн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийхдээ ГЕФФ төслийн багтай хамтран ажиллаж, эрчим хүчний хэмнэлттэй хөргөгч, зуух, зуурагч зэрэг шинэ тоног төхөөрөмжүүдийг сонгосон. Энэхүү стратегийн санаачилга нь эрчим хүчний зардлыг бууруулж, хоолны сонголтыг өргөжүүлэн, бизнесийн гүйцэтгэл болон байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг Хаан банкны ГЕФФ зээлийн хүрээнд, нийт 104,310 ам.долларын санхүүжилтээр шийдвэрлэсэн. Шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр компани жилд 181 МВт.ц эрчим хүчний хэрэглээг амжилттай бууруулж чадсан юм.
Гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилснээр нүүрстөрөгчийн ялгаруулалтыг жилд 74.2 тонноор бууруулж, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын сөрөг нөлөөг багасгахад чиглэсэн чухал алхам болсон байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төсөл нь Уур амьсгалын ногоон сан (GCF) болон Япон Улсын дэмжлэгтэйгээр улсын тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг.
Дэмжсэн: