Автоматжуулсан, эрчим хүчний хэмнэлттэй технологид хийсэн энэхүү хөрөнгө оруулалт нь улс орны үйлдвэрлэлийн салбарын ногоон шилжилтийн сайн жишиг болж байна.
Орчин үеийн, өндөр чанартай орон сууц, тавилгын эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын барилга, интерьер дизайны салбар нь хурдацтай хөгжиж байна. ЭЙЧ ВИ СОЛЬЮШН ХХК нь орон сууцны интерьер дизайны цогц шийдлээрээ салбартаа танигдсан компани юм. Тус компани 2018 онд MODA HOME брэндийн дор өөрийн тавилгын үйлдвэрлэлийг эхлүүлж, интерьер дизайны төслүүддээ ашиглахаас гадна дотоодын зах зээлд зориулсан Монголд үйлдвэрлэсэн тавилгын цогц шийдлийг хэрэглэгчдэд санал болгож байна. Байгуулагдсанаасаа хойш бүтээгдэхүүний өндөр чанарыг эрхэмлэн ажиллаж ирсэн бөгөөд ISO 9001:2015 чанарын удирдлагын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, уламжлалт ур чадварыг дэвшилтэт технологитой хослуулан хэрэгжүүлж байна.
Тус компаний хуучин тоног төхөөрөмжүүд нь их хэмжээний гар ажиллагаа, цаг хугацаа шаарддаг бөгөөд энэ нь бүтээмж, эрчим хүчний үр ашиг, бүтээгдэхүүний жигд чанарт сөргөөр нөлөөлж байгааг тодорхойлсон. Эдгээр хязгаарлалтыг арилгах зорилгоор ЭЙЧ ВИ СОЛЬЮШН ХХК нь автоматжуулсан CNC тавилга үйлдвэрлэлийн шинэ системд хөрөнгө оруулалт хийж, хуучирсан гурван төхөөрөмжийг нэг өндөр үр ашигтай, иж бүрэн үйлдвэрлэлийн шугамаар шинэчилсэн. Шинэчлэгдсэн технологи нь үйлдвэрлэлийн нарийвчлалыг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна эрчим хүчний хэрэглээг илүү үр ашигтай болгож, хөдөлмөрийн шаардлагыг бууруулан, ажилтнуудын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зэрэг давуу талуудыг бий болгож байна.
Хаан банкны ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (GEFF)-ийн зээлийн дэмжлэгтэйгээр нийт 56,199 ам.долларын санхүүжилт авсан. Үүний үр дүнд компани жил бүр 149.4 МВт.цаг эрчим хүч хэмнэх боломжтой болж, үйл ажиллагааны зардалаа мэдэгдэхүйц бууруулж, CO₂-ийн ялгарлыг жилд 68 тонноор бууруулж байна.
Энэхүү хөрөнгө оруулалтаар ногоон технологиуд нь Монгол Улсын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг бэхжүүлхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нөөцийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг харуулж байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (GEFF) төсөл нь Уур амьсгалын ногоон сан (GCF) болон Япон Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.
Дэмжсэн: