enmn

Улаанбаатар хот дахь “ногоон” технологийн шийдлүүд

Investor
Мастер Түншлэл ХХК
Location
Монгол улс, Улаанбаатар
Investment
Шинэ худалдааны төвийн барилга
Investment Size
4,900,000 ам.доллар
Financial results
5.8 жилийн эргэн төлөлт (эрчим хүчний зардалын хэмнэлт, орлогын өсөлт
Energy savings
Жилд 1,382 МВт.ц
CO2 savings
Жилд 657 тонн
Impact
Үйл ажиллагааны зардал буурч, барилгын гүйцэтгэл болон эрчим хүчний үр ашиг сайжирсан; усны хэрэглээний үр ашиг нэмэгдэж, хог хаягдлын менежмент, дахин боловсруулалт сайжирсан
Donor
Япон, УАНС

“Go.to Market” цогцолбор нь нийтийн орон зайг байгальд ээлтэй байдлаар хөгжүүлж, хотын иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлж байна.

Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүн амын бараг тал хувь аж төрдөг. Гэсэн хэдий ч хотын хойд хэсэгт худалдаа, чөлөөт цаг, олон нийтийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу Мастер группийн охин компани Мастер түншлэл ХХК нь “Go.to Market” худалдаа, үйлчилгээ, чөлөөт цаг өнгөрөөх цогцолборыг нээсэн бөгөөд энэ нь Улаанбаатар хотын  хойд хэсэгт байрлах анхны  хамгийн том худалдааны цогцолбор  болж байна.

Мастер групп нь 2008 онд байгуулагдаж, орон сууц болон арилжааны барилга байгууламжийн чиглэлээр чанар, инновациараа танигдсан Монгол Улсын тэргүүлэх барилгын компаниудын нэг юм. Тус компани нь орчин үеийн, тогтвортой, олон нийтэд чиглэсэн үйлчилгээний шинэлэг орчинг бүтээн байгуулахад тууштай анхааран ажилладаг аж ахуйн нэгж.

Мастер түншлэл ХХК нь тогтвортой барилга байгууламжын хүрээнд “Go.to Market” цогцолбортоо эрчим хүчний хэмнэлттэй технологиудыг нэвтрүүлэх зорилгоор ГЕФФ төсөлтэй хамтран ажилласан. Хаан банкнаас олгосон 4.9 сая ам.долларын ГЕФФ зээлээр хэсэгчлэн санхүүжүүлсэн энэхүү хөрөнгө оруулалтаар дулаан тусгаарлалтын орчин үеийн систем, агаар сэлгэлтийн өндөр үр ашигтай төхөөрөмжүүд, орчин үеийн LED гэрэлтүүлгийг суурилуулсан байна.

Хөрөнгө оруулалтын үр дүнд уг цогцолборын жилийн эрчим хүчний хэрэглээ 1,182 МВт.цаг-аар буурч, нүүрсхүчлийнийн ялгарлыг жилд 657 тонноор багасгасан нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодитой, чухал хувь нэмэр оруулж байна.

Эрчим хүчний үр ашгаас гадна тус компани нь мэдрэгчээр удирддаг ус ашиглалтын систем, саарал ус дахин ашиглах, мөн борооны ус хуримтлуулах технологи, мөн шил, цаас, хуванцар материалыг ангилан ялгах, хог хаягдлыг дахин боловсруулах зэргийн олон дэвшилтэт технологинэвтрүүлсэн.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төсөл нь Уур амьсгалын ногоон сан болон Япон Улсын дэмжлэгтэйгээр улсын тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг.