enmn

Нөхцөлүүд

1.0 Энэ сайтыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотын EC2A 2JN хаягт байрлах Биржийн талбайд төв оффистой Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) ажиллуулдаг.

2.0 Та  [http://www.geff.ebrd.com] вэбсайтыг (Site гэх) ашиглах гэж байгаа бол эдгээр нөхцөлийг (“Terms and Conditions“) уншиж танилцаарай. Хэрэв эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Сайтыг орхино уу?

3.0 Вебсайтыг ашигласнаар, та эдгээр нөхцөлийг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрч байгаа юм. ЕСБХБ эдгээр нөхцлүүдийг үе үе өөрчилж болно. Ингэж өөрчилсний дараа ч Сайтад үргэлжлэн нэвтрэн орж байгаа бол та бүх өөрчлөлтийг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна гэсэн үг. Та манай сайтыг ашиглах бүртээ мөрдөх ёстой нөхцөлийг ойлгож байгаа эсэхээ баталгаажуулахын тулд нөхцөлүүдээ шалгаж үзээрэй.

4. Агуулга

4.1. ЕСБХБ нь Сайтыг хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ гэж үздэг. Сайт дээр байгаа бичвэрүүд нь зөвхөн мэдээлэл өгөх зорилготой. 7.1-д заасны дагуу та Сайт руу орж, нөхцөлүүдэд сануулсанчлан ЕСБХБ-аас гаргасан мэдээлэл, баримт бичиг, материал юмуу эсвэл нийлүүлэгчдийн янз бүрийн материал, агуулгыг зөвхөн хувийн хэрэгцээндээ, ямар нэг арилжааны зорилгоор бус, цааш дамлан худалдах, дахин түгээх эсвэл үндсэн материал ашиглан шинээр бүтээл гаргах ямар нэг эрхгүйгээр сайтаас татаж авах, юмуу хуулбарлан авч хэрэглэж болно.

4.2. Сайтын материалд тусгагдсан  дүгнэлт тайлбар нь, хэрвээ өөрөөр заагаагүй бол, тэдгээрийн зохиогчдод хамааралтайгаас биш, заавал ЕСБХБ-т хамааруулах шаардлагагүй.

4.3. Сайтад тусгагдсан агуулга нь таны хөтчийн үйлдэл, хязгаарлагдмал байдлаас хамаарч өөр өөр харагдаж болно. Хэрэв та Сайтын аль нэг хэсэг юмуу аль нэг бүтцийг харж чадахгүй байгаа бол үүнд ЕСБХБ хариуцлага хүлээхгүй.

4.4. Онцлогууд болон бусад мэдээллийг хянан үзэх юмуу устгах замаар Сайт дээрх ямар ч материалыг өөрчлөх эсвэл устгах эрх ЕСБХБ -т байна. Мөн ЕСБХБ нь хэрэглэгчдэд Сайт руу бүхэлд нь эсвэл сайтын аль нэг хэсэг рүү орохыг татгалзаж болно. Сайтад буй контент агуулга устгагдсан юмуу өөрчлөгдсөн байж болно. Үүнтэй холбоотойгоор, ЕСБХБ хэн нэгэн хэрэглэгчийн хэрэгцээг харгалзан үзэх албагүй бөгөөд хэрэглэгчийн хүссэн агуулгыг оруулах үүрэг хүлээхгүй.

4.5. Энэ сайт нь гадаад холбоос юмуу, эсвэл гуравдагч этгээдийн вэбсайтуудын линкийг агуулж болно. Иймэрхүү линк эсвэл тайлбар лавлагаанууд нь зөвхөн таны хэрэгцээнд зориулагдаж байгаа юм. ЕСБХБ нь гуравдагч этгээдийн вэбсайтыг хянах эрхгүй бөгөөд эдгээр вэбсайтууд дахь агуулга, материал, мэдээлэлтэй холбоотой ямар нэг асуудлаар хариуцлага хүлээхгүй.

4.6. Хэрэв таны зүгээс шударга үнэнээр, хууль дүрмийн хүрээнд, бидний нэр хүндэд нөлөөлөхөөргүйгээр, бидний зүгээс ямар нэгэн хамаарал, зөвшөөрөл, дэмжлэг хүсэхгүй бол ЕСБХБ-ны зөвшөөрөлгүйгээр та сайт руу линкээ холбож болно. Ийм холбоосууд нь Сайт дээр гарсан мэдээллийн эх сурвалж нь ЕСБХБ гэдгийг тодорхой харуулж, сайтын бүрэн бүтэн байдлыг ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалах ёстой. ЕСБХБ нь Сайтад линкийг холбохоос татгалзах эрхтэй бөгөөд линкийг Сайтад холбохыг болиулах шаардлага тавьж болно.

4.7.   Энэ сайтад янз бүрийн мэдээлэл, контент агуулга, зөвлөгөө, санал, мэдэгдэл багтаж болно. Аливаа агуулга, мэдээлэл оруулагч эсвэл эдгээр сайтын ямар нэгэн хэрэглэгч, хувь хүн, хуулийн этгээдээс оруулсан аливаа зөвлөгөө, санал бодол, мэдэгдэл, эсвэл бусад мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлын талаар батлан даалт гаргахгүй юмуу баталгаажуулахгүй. Иймэрхүү санал бодол, зөвлөгөө, мэдэгдэл эсвэл бусад мэдээлэлд итгэж ашиглах нь танд эрсдэл авчирч болох талтай. Та манай сайт дээрх контентыг үндэслэн ямар нэгэн үйлдэл хийх, эсвэл татгалзахаас өмнө мэргэжлийн хүнээс мэргэжлийн зөвлөгөө авах ёстой.

4.8.   Сайт юмуу бусад аливаа материалд ямар нэг хөрөнгө оруулалтын шинжтэй зөвлөмж зөвлөгөө агуулсан юмуу, ЕСБХБ-аас эсхүл түүний нэрийн өмнөөс үнэт цаас худалдах, худалдан авахыг санал болгосон, уриалсан шинжтэй, түүнийгээ  шууд ба шууд бус утгаар тайлбарласан зүйл огт байж болохгүй.

5.  Манай талаас хүлээх хариуцлага

 5.1. Сайт нь ямар нэг төрлийн зөвшөөрөл, баталгаа, нөхцөл, үүрэг амлалтгүйгээр «байгаагаар нь»,  «хүрэх боломжоор нь» гэсэн зарчмаар тодорхой эргэлзэж тээнэгэлзэх далд утга санаагүйгээр хийгдэж байгаа.

ЕСБХБ нь Сайттай холбоотой асуудлаар тухайлбал, сайтаар хүрч байгаа ямар ч материалын хүртээмж, бүрэн бүтэн, үнэн зөв байдлын талаар ямар нэг баталгаа, амлалт гаргаж өгөхгүй.

5.2.  Холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хамгийн дээд хэмжээнд ЕСБХБ нь (гэрээ хэлцлээс үүдэлтэй эрх зөрчигдсөн (хайхрамжгүй байдал), хууль ёсны үүргээ зөрчсөн эсэхээс үл хамааран) ямар нэг алдаа мадагтай, гүйцэтгэл муутай, буруу ташаа, орхигдуулсан, тасалдуулсан, устгасан, согогтой, ажиллуулахад юмуу дамжуулахад саатал гарсан, компьютер вирустсэн, харилцах шугам тасалдсан, хулгайд алдсан юмуу эвдэрч гэмтсэн, цаашлаад Сайт дээрх материалд зөвшөөрөлгүй нэвтрэх, өөрчлөх, ашиглах зэргээс үүдэн гарсан бүх хариуцлагыг  хүлээн зөвшөөрөхгүй.

Ямар ч тохиолдолд, таны Сайт ашиглахтай холбоотой гарсан аливаа алдагдал хохирлыг (шууд ба шууд бус аль алиныг нь) ЕСБХБ хариуцахгүй.

6.   Хязгаар тавих ба цуцлах

6.1. Нэвтрэх нэр ба нууц үг шаардлагатай болсон тохиолдолд, таныг Сайтад нэвтрэхээс хамгаалах зорилгоор ЕСБХБ таны нэвтрэх нэр, нууц үгийг хүчингүй болгож болохыг та хүлээн зөвшөөрөх ёстой.

6.2. Та бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээ аль болох найдвартай нууцалж, таны бүртгэлийг ашиглан Сайтад нэвтрэх боломжийг гуравдагч этгээд олгохгүй байх хэрэгтэй.

7.   Таны үүрэг

7.1.    Сайт ашиглахтай холбоотойгоор дараах зүйлийг хориглоно:

(a) аливаа хууль бус, худал хуурмаг, залилангийн шинжтэй, хүнийг гүтгэх, доромжлох, ёс зүйгүй байдал гаргах, садар самуун сурталчлах, харааж зүхэх, заналхийлэх, үзэн ядах, дайрч давшлах зэргээр зохисгүй хэлбэрийн аливаа мэдээллийг байршуулах юмуу дамжуулахыг, түүн дотроо гэмт хэрэг үйлдэхэд, иргэний хариуцлагад татагдах, холбогдох хууль эрх зүйн актыг зөрчихөд өдөөн турхирсан, ЕСБХБ үнэ цэнэ, нэр хүндэд халдсан мэдээлэл дамжуулахыг;

(b) аливаа зар сурталчилгаа, өдөөн хатгасан сэдэл, цуврал захиа, пирамид схем, хөрөнгө оруулалтын боломж юмуу аливаа хэлбэрийн арилжааны схем, эсвэл бусад үл зөвшөөрөгдөхүйц арилжааны мэдээллийг байршуулах юмуу, дамжуулахыг;

(c)  аливаа төрлийн “virus”, “trojan horse”, “worm”, “data bomb”, “logic bomb” эсвэл өөр бусад адил төстэй програм, материалыг нийтлэх юмуу, дамжуулахыг;

(d) хуулбарлах, өөрчлөх, зөвшөөрүүлэх, үндсэн материалаас үүсмэл бүтээл гаргах, шилжүүлэх, байршуулах, хэвлэн гаргах, дахин хэвлэх, дамжуулах, дахин цааш дамжуулах, дахин үйлдвэрлэх, тараах юмуу ямар нэгэн арга замаар боловсруулах юмуу, ашиглахыг:

(i)  Сайтаас арилжааны зорилгоор олж авсан материал; эсвэл

(ii)  Гуравдагч этгээдийн зохиогчийн эрх юмуу оюуны өмчийн бусад эрх бүхий Сайтаар дамжуулан олж авсан материалуудыг ашиглан боловсруулан гаргасан аливаа үүсмэл бүтээл. Хэрэв та ийм материалыг хуулбарлах, өөрчлөх, лиценз авах, шилжүүлэх, байршуулах, нийтлэх, дахин нийтлэх, дамжуулах, дахин дамжуулах, дахин үйлдвэрлэх, түгээх юмуу, ямар нэг замаар боловсруулж ашиглахыг хүсч байгаа бол та эхлээд эзэмшигчээс нь шаардлагатай зөвшөөрлийг авах ёстой.

7.2. Сайтыг өөр ямар нэг хүн ашиглахыг хязгаарлах, хэмжээ тогтоох, хориглохыг Та зөвшөөрөх ёстой.

7.3.Таны зүгээс Сайт ашигласнаас юмуу та болон таны бүртгэлийг хэрэглэгчдийн зүгээс нөхцөл шаардлагуудыг ямар нэг байдлаар зөрчсөнөөс үүдэн гарах аливаа гэмтэл, өр төлбөр, шүүхийн нэхэмжлэл, албан татвар хураамж, гарз хохирол, зардал, гарахаас сэргийлж та ЕСБХБ-ыг ямар нэгэн алдагдал, хохиролгүйгээр хамгаалж, нөлөөлөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрнө.

7.4.  ЕСБХБ-ын хүсэлтээр бүх хэвлэсэн, хуулбарласан, татсан материалуудаа ЕСБХБ-д нэн даруй буцааж өгөх юмуу устга (шаардлагатай бол).

8.  Форум

8.1. Хэрэв Сайт нь мэдээллийн самбар, чат груп эсвэл бусад захидал /мессеж/, харилцааны хэрэгслийг (хамтад нь “Форум” гэх) агуулсан бол зөвхөн тухайн Форумд хамааралтай мэдээ, материалыг илгээх ба хүлээн авч байхаар форумыг ашиглахыг зөвшөөрнө. Жишээ нь, Форум ашиглахдаа та дараах зүйлийг хийхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой ба үүгээр хязгаарлагдахгүйгээр:

8.2.    Форумууд хувийн бус нийтийн орон зай гэдгийг хүлээн зөвшөөрнө үү. Түүнээс гадна, бусад хэрэглэгчдийн чатууд, нийтлэлүүд, цахим захидлууд болон бусад мэдээллийг ЕСБХБ зөвшөөрдөггүй, тийм мэдээллүүдийг ЕСБХБ шалгахгүй, батлахгүй, дэлгэцэнд гаргахгүй гэдгийг та хүлээн зөвшөөрнө.

8.3.    ЕСБХБ нь ямар ч форумын ашиглалтыг хянах үүрэг хүлээхгүй бөгөөд ийм Форумыг ашиглах нь ЕСБХБ-аас хүссэн тухайн үедээ болон ЕСБХБ-ын гаргасан заавар, зааварчилгаагаар зохицуулагдана гэдгийг хүлээн зөвшөөрнө.

8.4.   ЕСБХБ нь аливаа учир шалтгаанаар, өөрийн үзэмжээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр цахим шуудан, мэдээллийн самбарын постууд зэрэг Форумын аль ч агуулгыг хянан засах, устгах эрхтэй.

9.  Оюуны өмчийн эрх

9.1. Сайт дээрх Материалын зохиогчийн эрх болон оюуны өмчийн бусад эрх нь таны оруулсан материалаас бусад тохиолдолд ЕСБХБ-ых бөгөөд түүний лицензтэй байдаг.

9.2. Та ЕСБХБ-ын лого нь бүртгэлтэй үйлчилгээний тэмдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх бөгөөд ийм тохиолдолд ЕСБХБ-ны бичгээр үйлдсэн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах боломжгүй юм. Та ЕСБХБ-ны урьдчилан бичгээр үйлдсэн зөвшөөрөлгүйгээр аливаа нийтийн зарлал мэдээлэл, реклам сурталчилгаа, маркетингийн болоод борлуулалтын материалуудад ЕСБХБ-ны нэр, товчилсон нэрийг ашиглах боломжгүй.

 

10. Ерөнхий

10.1. Энэхүү Нөхцөлөөр Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк байгуулах тухай гэрээ, олон улсын конвенц, холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу   ЕСБХБ-ны олгосон аливаа халдашгүй байдал, онцгой эрх, хөнгөлөлтөөс ЕСБХБ-ны зүгээс татгалзах, өөрчлөх, чөлөөлөх тухай огт илэрхийлээгүй. Түүнээс гадна, энэхүү Нөхцөлд Банкны архивуудыг халдашгүй эрхээс нь түтгэлзүүлэх тухай ямар ч заалт байхгүй.

10.2. Эдгээр нөхцөл шаардлагууд нь Английн хууль тогтоомжийн дагуу зохицуулагдаж, тайлбарлагдана. Эдгээр Нөхцөлөөс болон тэдгээртэй холбоотойгоор үүссэн гэрээнээс гадуур хүлээсэн аливаа үүрэг, хэлцлийг Английн хууль тогтоомжийн дагуу зохицуулж, тайлбарлана.

10.3. ЕСБХБ нь энэхүү Нөхцөлд заасан ямар нэг эрх юмуу, заалтыг хэрэглэж хэрэгжүүлж чадаагүй нь энэ эрх, заалтаас татгалзах үндэслэл болохгүй. Хэрэв энэхүү Нөхцөлийн ямар нэг заалтыг эрх бүхий хууль шүүхийн байгууллага хүчин төгөлдөр бус, хуулийн үндэслэлгүй гэж үзсэн ч, энэ нь  энэхүү Нөхцөлийн  бусад заалтуудад нөлөөлөхгүй бөгөөд тэдгээр нь хүчин төгөлдөр хэвээр байна.

10.4. Хэрэв та ЕСБХБ-тай тодорхой гэрээт харилцаа, хамааралгүй бол  Сайт ашиглах асуудлаар ЕСБХБ-тай хийсэн гэрээг энэхүү Нөхцөлүүд төлөөлнө.