ГЕФФ хөтөлбөр нь Европын Сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны 4 тэрбум еврогийн санхүүжилтээр 24 орны 130 гаруй санхүүгийн байгууллагаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. ГЕФФ-ийн 129,000 гаруй төсөл нь жилд 7 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг бууруулаад байна.
ГЕФФ хөтөлбөрийн хүрээнд ЕСБХБ нь шаардлага хангасан олон тооны үр шим хүртэгчдийг орон нутгийн санхүүгийн байгууллагаар дамжуулан ногоон хөрөнгө оруулалтыг олгоод байна.
ГЕФФ нь зээлийн энгийн шугамаар санхүүжилт олгохоос гадна, ЕСБХБ–ны туршлагатай банк санхүүгийн мэргэжилтэн, техникийн хөтөлбөрийн менежерүүдийн баг ГЕФФ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, шинэ санааг дэмжин ажилладаг. Түүнчлэн оролцогч санхүүгийн байгууллагууд болон тэдний үйлчлүүлэгчдэд зах зээл дэх үйл ажиллагаагаа сайжруулахад нь зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
ГЕФФ нь ногоон эдийн засгийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг таниулж, ногоон төслүүд хэрхэн зөв хөрөнгө оруулалт болоход нь тусалдаг.
Бусад орны ГЕФФ-ийн талаар илүү ихийг мэдэж авах.
Дэмжсэн: