Монгол дахь ГЕФФ үйлчилгээ нь өндөр гүйцэтгэлтэй технологи, арга туршлагаар дамжуулж айл өрх болон хувийн бизнес эрхлэгчид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь санхүүгийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. ГЕФФ үйлчилгээ нь 2014-2019 он хүртэл хэрэгжсэн Монголын тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн санхүүгийн (MонСЕФФ) үйлчилгээний ололт амжилт дээр тулгуурласан. MонСЕФФ нь нийт 25 сая ам.долларын санхүүжилттэй байсан бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах замаар Монгол улсын 40 гаруй бизнес эрхлэгчдэд эрчим хүчний хэрэглээгээ бууруулахад дэмжлэг үзүүлсэн. Нийт санхүүжилт авсан төслүүд жилд 255,047 МВт/цаг эрчим хүч хэмнэж, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 94,044 тн бууруулсан.
ГЕФФ үйлчилгээ нь эрчим хүчний хэмнэлт болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжихэд 137 сая ам.долларын санхүүжилтийн хөрөнгө оруулалт хийх замаар Монгол улсыг ногоон эдийн засагт шилжих шилжилтийн үйл явцыг дэмжинэ. Айл өрх ба компаниуд уг үйлчилгээнд оролцогч банкуудад дараахь чиглэлээр хүсэлт гаргаж болно:
ГЕФФ-ийн баг нь төсөл боловсруулахаас эхлээд хөрөнгө оруулалтын үнэлгээ хийх, төсөл хэрэгжүүлэх бүхий л үе шатанд техникийн туслалцаа үзүүлнэ. Ингэснээр оновчтой шийдэлд хүрэх болон ногоон эдийн засгийн төслийн санхүүжилт авахад туслах юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) -наас Монгол улсад хэрэгжүүлж буй санхүүгийн үйлчилгээний нэг нь энэхүү ГЕФФ үйлчилгээ юм. ГЕФФ нь донор байгууллагуудтай хамтын ажиллаатай байдаг нь ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Донор байгууллагууд нь цаг уурын өөрчлөлт болон хүрээлэн буй орчны аливаа нөлөөллийг даван туулах чадварыг дээшлүүлэх тал дээр ГЕФФ-ийн төслүүдэд маш чухал дэмжлэг үзүүлдэг. Монгол дахь энэхүү төслийг Уур амьсгалын ногоон сан (УАНС), Японы- ЕСБХБ-ны хамтын ажиллагааны сан (ЯЕХАС) дэмжин ажиллаж байна. Тус төсөл нь Монгол дахь санхүүгийн оролцогч байгууллагуудаар дамжуулж үйл ажиллагаагаа явуулдаг.
Дэмжсэн: