enmn

Тогтвортой махны үйлдвэрлэл

Investor
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
Location
Монгол улс, Улаанбаатар хот
Investment
Шинэ үйлдвэрлэл ба агуулахын цогцолбор
Investment Size
573,910 ам.доллар
Financial results
5,9 жилийн хугацаатай
Energy savings
3,436 МВтц/жил
CO2 savings
1,125 тонн/жил
Impact
Засвар үйлчилгээний зардлыг бууруулж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулж, өрсөлдөх чадварыг сайжруулна
Donor
Уур амьсгалын ногоон сан ба Японы-ЕСБХБ-ны хамтын ажилгааны сан

Монголын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь эрчим хүчний хэмнэлтийг өргөн хэрэглэж байна

Махны үйлдвэрлэл нь Улаанбаатар хотод төрөл бүрийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Компани нь 40 гаруй нэр төрлийн зайдас,  хиам болон бусад мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Үйлдвэрлэлийн байгууламжаа эрс сайжруулж, бүтээгдэхүүний чанар, брэндийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд компани шинэ үйлдвэрлэлийн байгууламжидаа хөрөнгө оруулалт хийсэн.

ЕСБХБ-ны тогтвортой эрчим хүчний зээлийн төслөөс компанид 573,910 ам.долларын зээлийн хэсэгчлэн санхүүжилт олгосон. Энэхүү зээлийн санхүүжилтаар барилга байгууламжийг хөргөх, хөлдөөх, халаах, дулаан тусгаарлалт хийхэд шаардагдах тоног төхөөрөмж багтсан болно. Мөн санхүүжүүлсэн тоног төхөөрөмжид PV цахилгаан хавтанг багтаасан болно. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний бүрэлдэхүүн хэсгийг нэвтрүүлснээр компани нь төв сүлжээнээс бага эрчим хүч шаарддаг болсон.

Эрчим хүчний хэрэглээ буурч, бүтээгдэхүүний чанар нэмэгдсэнээс гадна дотоод уур амьсгалын нөхцөлд мөн түүхий эд материалын үр ашиггүй зарцуулалт буурахад ихээхэн  үр өгөөж бий болсон.

Энэхүү төсөл нь ЕСБХБ-ны МонСЕФФ төслөөс санхүүжин, хэрэгжиж байна. МонСЕФФ нь Ногоон эдийн засгийг  санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төслийн өмнөх хэрэгжүүлэгч юм. ГЕФФ-Монгол төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) санхүүжилттай, Уур амьсгалын ногоон сан, Японы-ЕСБХБ-ны хамтын ажиллагааны сангийн дэмжлэгтэй.