enmn

Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт

Investor
Эмийн бүтээгдэхүүний үйлдвэр
Location
Монгол улс, Улаанбаатар хот
Investment
Шинэ үйлдвэрийн тоног төхөөрөмж
Investment Size
226,333 ам.доллар
Financial results
8 жилийн хугацаатай
Energy savings
1,190 МВтц/жил
CO2 savings
394 тонн/жил
Impact
Засвар үйлчилгээ, гэнэтийн тасалдал багасч, бүтээгдэхүүний чанар сайжирч, үйлдвэрлэлийн явцыг сайжруулсан
Donor
Уур амьсгалын ногоон сан ба Японы-ЕСБХБ-ны хамтын ажиллагааны сан

Монголын эмийн үйлдвэр нь эрчим хүч хэмнэх замаар үйлдвэрлэлийн өртгийг бууруулсан

Монголын эмийн үйлдвэр нь үйлдвэрлэлийн нэг чухал хэсэг болох ампул дүүүргэж битүүмжлэх дамжлагын шинэчлэлд хөрөнгө оруулалт хийсэн. Компани нь 70 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэх боломжтой мөн эмийн үйлдвэр, эмийн сан, эмийн бөөний хангамжийн төвүүдтэй байна.

Компани нь ампул дүүргэж бүтүүмжлэх хуучин үр ашиг муутай үйлдвэрлэлийн дамжлагыг илүү үр ашигтай шинэ шугамаар солихоор шийдвэрлэсэн. Шинэ технологи нь хуучинтай харьцуулахад эрчим хүчний хувьд 54%-ийн үр ашигтай тоног төхөөрөмж бөгөөд үйлдвэрлэлийн бүтээмж болон ашиглалтын хяналт сайжирсан.

ЕСБХБ-ны тогтвортой эрчим хүчний зээлийн төслөөс 226,333 ам.долларын зээл санхүүжүүлсэн.

Эрчим хүчний хэмнэлт нь жилд 37,300 ам долларын зардалын хэмнэлтийг бий болгосон!

Энэхүү төсөл нь ЕСБХБ-ны МонСЕФФ тогтвортой эрчим хүчний санхүүжилтйн үйлчилгээ төслөөс санхүүжин хэрэгжиж байна. МонСЕФФ нь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төслийн өмнөх хэрэгжүүлэгч юм. ГЕФФ-Монгол төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) санхүүжилттай, Уур амьсгалын ногоон сан, Японы-ЕСБХБ-ны хамтын ажиллагааны сангийн дэмжлэгтэй.