enmn

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) нь Монгол Улсад уур амьсгалын санхүүжилт болон ЖДҮ-ийн зээлийг дэмжин олгоод байна

 

2022 оны аравдугаар сарын 19, Улаанбаатар хот

Европын сэргээн босголт хөгжлийн банк Монгол улсын бизнесүүдийг дэмжиж, тэдгээрийн өсөн хөгжих боломжуудыг нь бүрдүүлэх зорилгоор Монголын хамгийн том зээл олгогч Хаан банкинд 70 сая ам.долларын санхүүжилтийн багц олголоо.

Тус санхүүжилтийн багцын хүрээнд Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр (ГЕФФ)-ээс бүрдүүлэх 45 сая ам.долларын санхүүжилт нь айл өрх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ногоон технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Уур амьсгалын ногоон сан (УАНС)-аас 15 сая ам.долларын хөнгөлөлттэй эх үүсвэрийг олгоно.

ГЕФФ хөтөлбөрийн хүрээнд Японы болон УАНС-аас хамтран санхүүжүүлэх 6 сая еврогийн техникийн туслалцаа хэрэгжүүлнэ.

Санхүүжилтийн багцын 10 сая ам.доллар нь ЕСБХБ-ны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн (БЭЭХ) хүрээнд санхүүгийн үйлчилгээний хүртээмж, ноу хау болон техникийн зөвлөмж олгож эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт ба үйл ажиллагааг дэмжинэ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн зээлийг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүжилтийн санаачилга хөтөлбөрийн 8 сая ам.долларын санхүүжилтээс бүрдүүлнэ.

Энэхүү санхүүжилт нь ЕСБХБ-ны 2025 он гэхэд ногоон банк болох зорилтын хүрээний ногоон эдийн засгийн шилжилт чиг хандлагын нэг хэсэг болох Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр (ГЕФФ)-ийн хүрээнд олгож буй шинэ зээл. ЕСБХБанкны ГЕФФ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 28 орны 170 гаруй санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 220,000 үйлчлүүлэгчдэд 5.8 тэрбум еврогийн санхүүжилтийг олгосон байна. Эдгээр төслүүд нь жилд CO2 ялгаруулалтыг 9 сая тонноор буурууласан байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүжилтийн санаачилга хөтөлбөрийн хүрээнд ЕСБХБ нь дэлхийн 24 орны 90,000 гаруй эмэгтэйчүүдэд санхүүгийн, бизнес төслийн зөвлөгөө, сургалт, менторингийн үйлчилгээг үзүүлсэн.

ЕСБХБанк нь 123  төслүүдэд буюу Монгол улсын эдийн засагт 2.28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.